Erdenet Mining Corporation: Scaling Digital Sovereignty in Mongolia with Odoo

“For a 100% state-owned giant like Erdenet Mining Corporation, digital transformation isn’t just about efficiency—it’s about absolute legal compliance.” ERP Team Leader at Edernet Mining Corporation, Mr. A.Uuganjargal, states.
Operating as one of Mongolia’s largest industrial powerhouses, Erdenet faced a unique challenge: finding an ERP system capable of navigating the complex web of the Mongolian Procurement Laws.
01 The Challenge: Legal Precision in a Paperless World
State-owned entities in Mongolia must adhere to rigid procurement regulations. When Erdenet decided to transition to a paperless environment, they discovered that no "off-the-shelf" ERP could fully accommodate the specific legal and regulatory framework required.
To bridge this gap, Erdenet utilized Odoo’s open-source, modular architecture. They didn't just tweak the system; they rebuilt it. 90% of the purchase module code was custom-written to ensure every digital signature and tender process was 100% compliant with Mongolian law.
02 A "City Within a Company"
Erdenet is a single-state entity that manages a diverse ecosystem of roughly 30 distinct areas: Industrial (open-pit mine, enrichment plants, thermal power plants, pipelines), Social (schools, universities, kindergartens, hospitals), and Public Service (military/police units, sports complexes, cultural centers). Odoo's flexibility allows these vastly different sectors to coexist in a single unified database, supporting over 7,000 employees.
03 Scaling Without the Financial Friction
One of the primary drivers of success was Odoo’s flexible licensing model. For a company of Erdenet’s scale, traditional ERP licensing can be a barrier to entry.
Phased Rollout: Erdenet implemented a low-risk, incremental deployment.
Cost-Efficiency: By paying only for the number of users—with no additional fees for new modules—Erdenet can scale as needed.
Minimal Development Costs: By adopting existing, standardized, or open-source technologies, Erdenet significantly reduced the time and resources required.
04 From Resistance to Reliability
Change management is often the hardest part of any ERP journey. Initially met with resistance, the platform eventually won over the workforce. Employees discovered that moving away from paper saved time and simplified their daily tasks.
To ensure long-term stability and reliability, Erdenet’s in-house IT experts work closely with local partners to maintain and develop the system. This collaborative approach ensures that the ERP is not just a tool, but a core part of the company's infrastructure.
05 The Road Ahead: AI Integration
With a stable, legally compliant foundation now in place, Erdenet is looking toward the future. The next frontier? AI ERP integration. By leveraging the data now flowing through Odoo, Erdenet aims to further optimize its diverse operations and maintain its position as a leader in Mongolia’s industrial and digital landscape.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ: Монгол Улсад Дижитал Шилжилтийг Odoo-н тусламжтай хэрэгжүүлжбайна

"100% Төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр шиг аварга том компанийн хувьд дижитал шилжилт нь зөвхөн үр ашгийн тухай биш, харин хуулийн нийцлийн тухай юм"
хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ERP багийн ахлагч А.Ууганжаргал онцоллоо. Монголын аж үйлдвэрийн хамгийн том цогцолборуудын нэг болох Эрдэнэт үйлдвэр нь төрийн худалдан авах ажиллагааны нарийн төвөгтэй орчинд нийцэх чадвартай ERP системийг олох онцгой сорилттой тулгарсан юм.
01 Сорилт: Цаасгүй Орчинд Хуулийн Нийцэл
Монгол Улсын төрийн болон төрийн өмчит байгууллагууд худалдан авалтын хатуу хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой байдаг. Эрдэнэт үйлдвэр цаасгүй орчин руу шилжихээр шийдэх үедээ аль ч ERP систем нь уг хууль, эрх зүйн зохицуулалтуудтай бүрэн нийцэхгүй болохыг олж мэдсэн байна.
Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Эрдэнэт үйлдвэр Odoo-ийн нээлттэй эх, модульд суурилсан бүтцийг ашигласан. Тэд зөвхөн системийг өөрчлөх бус, харин түүнийг дахин бүтээсэн байна. Тоон гарын үсэг, худалдан авах ажиллагаа, тендерийн үйл явц бүр Монгол Улсын хуульд 100% нийцсэн байхын тулд худалдан авалтын модулийн кодын 90%-ийг тусгайлан бичсэн.
02 "Компани Доторх Хот"
Эрдэнэт үйлдвэр нь 30 орчим өөр өөр чиглэлийн үйл ажиллагааг (Аж үйлдвэрийн салбарт: ил уурхай, баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, дамжуулах хоолой; Нийгмийн салбарт: сургууль, их сургууль, цэцэрлэг, эмнэлэг; Нийтийн үйлчилгээний салбарт: цэрэг/цагдаа, спорт цогцолбор, соёлын төв) нэгтгэсэн, төрийн өмчит байгууллага юм. Odoo-ийн уян хатан байдал нь эдгээр тэс өөр салбаруудыг нэгдсэн нэг өгөгдлийн санд нэгтгэн, байгууллагын дотоод бизнес процессыг нэгдсэн байдлаар удирдахболомжийг олгож, 7,000 гаруй ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж байна.
03 Санхүүгийн Хүндрэлгүй Өсөн Дэвжих Боломж
Амжилтын гол хөдөлгөгч хүчүүдийн нэг нь Odoo-ийн уян хатан лицензийн загвар байв. Эрдэнэт үйлдвэр шиг том компанийн хувьд уламжлалт ERP лицензийн загвар нь ERP систем нэвтрүүлэхэд саад тотгор болдог.
Үе шаттай нэвтрүүлэлт: Эрдэнэт үйлдвэр бага эрсдэлтэй, үе шаттайгаар нэвтрүүлэх арга барилыг хэрэгжүүлсэн.
Зардал бага, үр ашигтай байдал: Зөвхөн хэрэглэгчийн тоогоор төлбөр төлөх (шинэ модулиудын нэмэлт хураамжгүйгээр) нь Эрдэнэтэд зөвхөн шаардлагатай үед л хэрэглэгч нэмж, өргөжих боломжийг олгосон.
Хөгжүүлэлтийн Бага Зардал: Одоо бэлэн байгаа, стандарт, эсвэл нээлттэй эхэд суурилсан технологийг ашигласнаар Эрдэнэт үйлдвэр цаг хугацаа болон зардлыг мэдэгдэхүйц хэмнэж чадсан.
04 Эсэргүүцлээс Найдвартай Байдал Хүртэл
Өөрчлөлтийн менежмент нь ERP нэвтрүүлэх аливаа үйл явцын хамгийн хэцүү хэсэг нь байдаг. Эхэндээ эсэргүүцэлтэй тулгарч байсан ч яваандаа тус платформ нь нийт ажилчдын дэмжлэгийг хүртсэн. Ажилчид цааснаас салах нь цаг хэмнэж, өдөр тутмын ажлыг хөнгөвчилж байгааг мэдэрсэн.
Урт хугацааны тогтвортой байдал, найдвартай ажиллагааг хангахын тулд Эрдэнэт үйлдвэрийн өөрийнIT мэргэжилтнүүд дотоодын түншүүдтэйнягт хамтран ажиллан системийг хөгжүүлж, нэвтрүүлж байна. Энэхүү хамтын ажиллагааны арга барил нь ERP-г зүгээр нэг хэрэгсэл биш, харин компанийн дэд бүтцийн гол хэсэг болгож байгаа юм.
05 Ирээдүйн Зам: Хиймэл Оюун Ухааны Интеграци
Одоо Нэгэнт хууль эрх зүйн шаардлага хангасан, тогтвортой суурь бий болсон тул Эрдэнэт үйлдвэр ирээдүйг илүү өөдрөгөөр харж байна. Дараагийн зорилго? Хиймэл оюун ухааныг ERP-д нэгтгэх явдал юм. Odoo-гоор дамжиж буй датаг ашиглан Эрдэнэт үйлдвэр нь өргөн хүрээний үйл ажиллагаагаа оновчтой болгож, Монголын аж үйлдвэр болон дижитал орчны тэргүүлэгчийн байр сууриа хадгалахыг зорьж байна.
.
Location: Mongolia
Industry: Mining
Apps Implemented: Purchase, Appraisals, Time-off, Expenses, HR
Hosting Type: On-Premise
Established: 1973
Company Size: 250+